2012-01-26 20:09:37
"“Сэтгэлийн өргөл” сэтгэлийг минь хөдөлгөв..." цааш унших »
Энэ блогоос: | Үүцлэх | өөр блог » |
Блог үүсгэх | Нэвтрэх |
Энэ бол миний орон зай... Энэхүү орон зайд бичигдсэн бүхэн миний өмч тул сайтын нэрийг дурьдалгүйгээр хуулбарлахыг хориглоно. Copyright © 2011
Цэцэг сайхан ч ишийг нь, навчыг нь хэн ч магтдаггүй. Харин навч, иш хэзээ ч гомдоллож байсангүй. Цэцэг салхины аясаар толгойгоо аальгүйхэн сэгсчиж, бүхний анхаарлыг татах гэж нахилзахад навч хааяа санаа алдана. Тэр үгүй бол тэргүүн дээрх цэцэг ийм өнгөлөг, сайхан байхгүй билээ...
Ахиад л нэг жил өнгөрчихөж, ахдаа үгэн зул өргөх өдөр минь иржээ. Тэр амьд байсан бол 39-тэй байх байлаа. Амь биенийх нь тасархай 16 нас шүргэж, ахыг минь санагдуулан өсөж том болсоор л. Танаар минь овоглоогүй ч нүд, хамар, уруул нь, бас зан ааш нь таны “үргэлжлэл” юм билээ...
Зурагт үзэж суугаад түр зүүрмэглэсэн Бундууг хаалга онгойхтой зэрэгцэн хавирга нэвт үлээсэн хүйтэн салхи сэрээчихэв. Охин нь иржээ. “Миний охин хичээл нь тараа юу, Ий тий тий, өнөөдөр чинь яасан чөтгөр шиг хүйтэн өдөр вэ” гэж тэр амандаа бувтнаснаа “нээрээ, арга ч үгүй дээ, идэр гурван ес шүү дээ” гэж бодон урагдаж нооройсон куртикээ элгэндээ хумин босоод нойроо сэтгээхээр гадагш гарав.
Уг нь зүгээр л зүлгэн дээр гэрээ бариад өөрийнхөөрөө амьдармаар байна. Гэтэл бүүр тэсвэрийг минь алдуулж эхэллээ, энэ нийгэм. Эмнэлгийнхний хэлээр төр “сэхээнд” орчихож. Дээрээс нь үйл явдлыг мэдээлж байгаа зарим сэтгүүлчид өөрийнхөө үзэл бодлыг үзэгчдэд, уншигчдэд дэндүү эрээ цээргүй тулгаж, нэг үгээр толгой руу минь лантуугаар буулгаад байгаа нь бүүр хамаг тэсвэрийг минь барчихлаа.
Тэр намайг танихгүй, харин би таньдаг байлаа. Таних ч гэж дээ, түүний гайхалтай шүлгүүдийг шимтэн сонсдог, тэр хүнээр бахархдаг байлаа. “ДЭРЭНГИЙН ХАР АЗАРГА” гэж хочлоход нь гайхдаг байв. Тэр Дундговь аймгийн Дэрэн суманд эхээс унасан аж. Нутгаараа овоглуулах шиг хүндтэй зүйл хаа байхав дээ, тэгээд ч үнэхээр л тэнгэрлэг “амьтан” байсансан. Чацуутнууд нь түүнийг ингэж л үнэлдэг юм билээ. Хамгийн дотно магтаал.
Гудамны цаахна тоглож байсан хүүхдүүд гэнэт “Цас орж байна, цас цас” гэж шуугилдахад хүү алгаа дэлгэн өөрийн мэдэлгүй дээш харлаа. Түнэр харанхуйд түүний нүүр, гар, нүдэн дээр үл ялиг нойтон, зөөлхөн зүйлс унах нь мэдрэгдэв. Цас ямар өнгөтэй бол?
Хулан “Сургуулийн шинэ жилд манайхан бүгд танигдахын аргагүй болж ирэх байх даа” гэж бодон цонхоор харж зогстол “Миний охион, ирж цайгаа уу” гэх ээжийнх нь дуу сонсогдлоо. Ээж нь шар будаатай хийцтэй цай чаначихсан уур савсуулан аягалж байв.
Хурдын тоглолтыг үзлээ. UB palace ганхав. Бяцхан хүүгээ мөрөн дээрээ суулган дагаж дуулах залуу хосыг харлаа. Зэврүүн зааланд дан майктай, халуун сэтгэлээр дуулж бүжиглэх бүсгүйг харлаа. Хосууд бие биенээ үнсэхийг харлаа. Гар гараасаа атгасан найз нөхөд, хамт олныг бас харлаа. Тэнд хайр түгэж, хүн бүр сэтгэл өөдрөг, даган дуулж байсан. Дуулахдаа тэд бас бид гараа өндөрт өргөж, аяар аяархан найгаж байсан. Яг нэг хүн шиг. Аварга том караокэ шиг. Тийм их хүн “Мандухай цэцэн хатан" дээр л гардаг байх гэдэг шиг.
Банжигт компьютер хэмээх дөрвөлжин хар эдийг гарынхаа аясаар хөдөлгөж, хүссэнээрээ жолооддог олон блогчид байгаа гэдэгт итгэлтэй байна. Хамгийн сайн доктороос нь тусламж хүсмээр байна.
Өнөөдөр сэтгэл дундуураа холхиж яваад бага настайгаа санаандгүй таарчихлаа. Энэ нөхөртэй угаасаа л нэг таарах гээд байсан юм аа. Дэлгүүрүүд гацуур модоо засаад, гадаа цас орж, гэрт очиход мандарин үнэртэхэд дотроос нэг л юм дээшлээд байсан юм.
Цолмон арай гэж сэрлээ. Нутагтаа байсан бол ханатал унтах байсан даа гэж бодохоор сэтгэл нэг тиймхэн. За байз, өнөөдөр эхнэрт хэдэн төгрөг явуулах хэрэгтэй гэж бодмогц л нөгөө их хүрээд байсан нойр нь гэнэтхэн хулжин одов.
Бас л нэг этгээд бодол толгойд эргэлдээд уналаа. Хоёр хувилбартай. Нэг бол цаг хугацааг “copy paste” хийх, эсвэл өөрийгөө “copy paste” хийх. Эхний хувилбарыг сонговол “copy paste”-ийг нэг удаа, хоёр дахь хувилбарыг сонговол “copy paste”-ийг 2 удаа.
Тэвчээртэй хүн тэвнийн үзүүр дээр өндөг тогтоодог. Амандаа ус балгаад зуухан дээр суугаад буцалгаж чаддаг хүнийг тэвчээртэй хүн гэдэг. Ийм тодорхойлолтуудыг уншихаар яагаад ч юм тэвчээртэй хүн гэдэг нэг л “тэнэг” хүн шиг байж таарах гээд байх юм. Харин миний хувьд эдгээр тодорхойлолтуудын эсрэг гараа өргөе. Яагаад гэвэл, тэвчээр гэдэг хүн бүрийн хувьд өөрийгөө ялан дийлэх чадвар, дотоод сэтгэлийн тэмцэл байдаг билээ.
Цахилгаан шат гацчихаж. Цагийн зүү баруун тийшээгээ хазайсан чигээрээ зогсчихож. Гудамжаар алхах хүмүүс бас хөшөө шиг хөдлөхөө байчихжээ. Замаар давхих машинууд жолоочтойгоо, зорчигчтойгоо бүгд царцчихаж. Ресторанд хооллож байсан хүмүүс амаа ангайсан чигтээ, Замын цагдаа амандаа шүгэл зуусан чигээрээ, зурагтаа үзэж байсан хадам ээж кинотойгоо, манай захирал ширээнийхээ ард үзгээ барьсан чигээрээ хөшчихөж. Цаг хугацаа түр зогсчээ...
Сайн байна уу, Амьдрал аа. Үргэлж хажууд минь байдаг ч энэ өдөр би чамд зориулан захиа бичмээр санагдаад болсонгүй ээ. Юуны өмнө чамд би талархаж явдагаа хэлэх гэсэн юм. Өчнөөн жилийн дараа гэнэт ухаан орсон юм шиг ийнхүү үзэг цаас нийлүүлж байгаад минь хачирхах байх л даа, гэхдээ олоон жилийн өмнө
Х-ийг олно уу? гэсэн даалгавар шалгалтан дээр ирлээ. Х нь хэд юм болоо? Биднийг нусаа шур шур хийтэл татаад тоон дунд бүдчиж явах зуур ангийн маань сурлага тааруу нэг нөхөр аль хэдийнэ багшид цаасаа хураалгах гээд явж байдаг байгаа. Манай ангийнхан “од” сурагчийг атаархангуй харна. Гэтэл багш цаасыг нь харснаа “Муу” гэдэг байгаа. Х-ийг нь цэнхэр балаар тойруулж зураад дээр нь сум заагаад “Энэ байна” гээд биччихэж. Х-ийг ч олчихсон л байгаа биз дээ.
![]() |
